Wednesday, May 20, 2015

Хоол хүнс

Амтат улбар шар бялуу

Хоол хүнс  | 2015.05.17
“Луувангаар хийх байх даа” гэж бодсон уу? Үгүй шүү. Хэрхэн хийдгийг нь хараад, туршаад үзээрэй.
Амтат улбар шар бялуу

Зөвлөгөө

Дасгалын өмнө ба дараа юу идэх вэ?

Хоол хүнс  | 2015.05.19
Яг одоо зундаа бэлдэж фитнесс хийж байгаа бүсгүйчүүдэд зориуллаа. Бага идэхдээ биш, зөв зүйлийг идэхэд л учир бий шүү.
Дасгалын өмнө ба дараа юу идэх вэ?
Хэрвээ чи хоосон ходоодтой дасгал хийх юм бол бие чинь шаардагдах эрч хүчийг өгөхийн тулд булчингийн уургийг ашигладаг. Тэгэхээр өөх тос шатаах зорилгынхоо оронд буцааж нөхөхөд асар их хүч шаардах хайран сайхан булчингаа шатаадаг гэсэн үг юм. Булчингаа алдах юм бол жин хасахад бүр ч хэцүү болно. Тиймээс турахын тулд юу ч идэхгүйгээр хөдөлгөөн хийж огт болохгүй. Үүний оронд:

Хоол хүнс

Шоколадтай амтлаг жигнэмэг

Хоол хүнс  | 2015.05.20
Хүүхдүүдийнхээ өглөөний цайнд өгөхөд тохиромжтой, 20 минутанд л бэлэн болох амтат жигнэмгийг хийж сураарай. Амралтын өдрийн өглөө анхны туршилтаа хийхэд хэзээд тохиромжтой байдаг даа.
Шоколадтай амтлаг жигнэмэг

Хоол хүнс

Терряки соустай тахианы мах

Хоол хүнс  | 2015.05.19
Амралтын өдрөөр гэр бүлийнхнээ тахианы махтай амтат хоолоор дайлаарай. Хурдан хугацаанд бэлдэх боломжтой басамттайг нь яана аа.
Терряки соустай тахианы мах

Fashion

2015 оны хавар зуны цүнхний загварууд

Загвар  | 2015.05.18
Цүнх бол эмэгтэй хүний амьдралдаа хэр цэгцтэй, төлөвлөгөөтэй, нямбай явдгийг илтгэдэг чухал зүйл. Барьж гарахаас сэтгэл тавгүйтээд байгаа цүнхээ солихыг завдаж байгаа бол 2015 оны хавартай танилцаарай.
2015 оны хавар зуны цүнхний загварууд

Fashion

Энэ зуны “хөлд эвтэйхэн” 6 тренд

Загвар  | 2015.05.17
Дизайнерууд ч бас бидний нурууг хайрладаг л юм шүү дээ! Хөлийг ядраалгүйгээр чамайг загварын мэдрэмжтэй харагдуулах энэ зуны 6 трендийг танилцуулж байна.
Энэ зуны “хөлд эвтэйхэн” 6 тренд
Жич: Хэрвээ чи өдөр бүр гэдэсний таталт, нурууны дасгал хийдэггүй л бол өндөр өсгийттэйгөө ээлжлэх намхан гуталнаас заавал нэгийг авахыг давхар зөвлөе.

Боловсрол

Илүү сайн суралцахад туслах 5 дүрэм

Боловсрол  | 2015.05.17
Ажиллана, ар гэртээ санаа тавина гээд тэртээ тэргүй олон юм амжуулах ёстой үедээ давхар сурна гэдэг тийм ч амар зүйл биш. Энэхүү нийтлэлийг оройн цагаар эсвэл мэргэжлийн хичээл давхар судалж буй бүх гэрийн эзэгтэй нартаа зориулж байна. Цагаа л зөв тохируулж, байгаа нөхцөл байдлаа үргэлж “амархан” гэж бодож байвал хичээлдээ ч, амьдралдаа ч онц дүн авсаар л байх болно шүү.
Илүү сайн суралцахад туслах 5 дүрэм

Боловсрол

Хичээлийнхээ хажуугаар ажиллахад юу анхаарах ёстой вэ?

Боловсрол  | 2015.05.17
Сурангаа ажил хийх нэг талаараа маш олон давуу талтай. Туршлага, мэдлэг, сайн дадал зуршил, шинэ орчин гээд чамайг хүрээлдэг ихэнх зүйл өөрчлөгддөг. Харин өөрт буй хоногийн 24 цагаа энэ бүгдэд амжуулж, “хүргэж”, тэнцвэрээ алдахгүй явах нь чиний зохицуулалтаас л шалтгаална. Тиймээс чамдаа тус болох үүднээс сайн оюутан, сайн ажилтан хоёрыг зэрэг амжуулахад зайлшгүй анхаарах чухал жагсаалтыг хүргэж байна.
Хичээлийнхээ хажуугаар ажиллахад юу анхаарах ёстой вэ?

Ажил & Мөнгө

Гадаадад байхдаа санах 6 “тарни”

Ажил & Мөнгө  | 2015.05.18
“Урам зориг минь чи хаашаа явчихаа вэ? Хоёулаа энд, тэгтлээ хүсч байж ирсэн мөрөөдлийнхөө газарт байна шүү дээ!”
Гадаадад байхдаа санах 6 “тарни”
Гоолингоо нь чиний урам зориг, эрч хүчийг анх эх орноосоо гарах үеийнх шиг нь эргүүлэн дуудах сэргээш шиг 6 “тарни”-ийг бэлдлээ. Үүнийг тогтоосны дараа чамайг цонхоор шинэ салхи орж ирж байгаа юм шиг л цэнгэг агаар бүчин авна гэдэгт итгэлтэй байна.

Боловсрол

Аливааг хурдан, үр дүнтэй сурах 12 хакер арга

Боловсрол  | 2015.05.18
Магистр, доктор, хэлний сургалтын алинд нь ч суралцагч бай чамд хичээлдээ аль болох бага цаг зарцуулаад, ажилдаа түлхүү анхаарах хэрэгцээ байгаа байх. Эдгээр 12 аргыг ашиглаж тархиныхаа мэдээлэл тогтоон барих чадварыг сайжруулаарай.
Аливааг хурдан, үр дүнтэй сурах 12 хакер арга

Боловсрол

Ой тогтоолтоо сайжруулах энгийн дадлууд
Боловсрол  | 2015.05.18
Хүүхэд яагаад юмыг маш хурдан ойлгож, сурч асуултаар дүүрэн байдаг гээч? Тэд өөрсдөө ч мэдэхгүйгээр тархиа дасгалжуулж байдаг учраас тэр.
Ой тогтоолтоо сайжруулах энгийн дадлууд
Ямар ч мэдээллийг интернетээс олоод авчихдаг болсон энэ цагт хүмүүсийн ой тогтоолт бага багаар муудсаар байна. Хэдхэн жилийн өмнө Монголын Нууц Товчоонд гардаг бүх хаад, баатруудыг мэддэг байсан би өнөөдөр хагасыг нь л санаж байгаагаа анзаарав. Тэгвэл энэ ой тогтоолтын асуудлын эсрэг ямар хялбархан арга хэмжээг авч болох вэ?

Боловсрол

Анхаарал төвлөрөхүйц тухтай орчныг өөртөө хэрхэн бүрдүүлэх вэ?

Боловсрол  | 2015.05.18
Чи өдөр бүрийг нарийн төлөвлөж чаддаг. Гэхдээ л яг ширээнийхээ өмнө суугаад урдаа байгаа ганц зүйлд анхаарлаа төвлөрүүлэх гэхээр нэг л болж өгдөггүй. Дундуур нь босч суусаар, ийш тийшээ савчсаар нэг мэдэхэд л орой болгочихно. Тэгээд л дараа илүү тухтай хийе гэж хойшлуулна. Тэр тухтай үе нь хаана, хэзээ юм бол оо? Чухал даалгавар, ажил, хичээлийн ард гарч цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхийн тулд анхаарал төвлөрөх бүх нөхцөл бүрдсэн орчныг өөртөө бүрдүүлэх хэрэгтэй.
Анхаарал төвлөрөхүйц тухтай орчныг өөртөө хэрхэн бүрдүүлэх вэ?

Эрүүл мэнд

Одооноос эхлэн эрүүлээр хооллох 15 энгийн арга

 2015.05.20

Их ногоо. Бага хор. Чи чадна аа!
Одооноос эхлэн эрүүлээр хооллох 15 энгийн арга

Tuesday, May 19, 2015

Зөвлөгөө

Өөртөө итгэл дүүрэн бүсгүйг бүтээх 5 алхам

2015.05.19
Яг одоо үүнийг уншиж байгаа бүсгүй чи өөрийгөө нэг толинд хар даа. Гэхдээ зөвхөн гаднах төрхөө биш өөрийгөө тэр чигт нь, бүхлээр нь. Тэгээд өөрийгөө хамгийн сайхан үгээр магтаад инээмсэглэ. Үзэсгэлэнтэй гэдгээс илүүтэйгээр магтана шүү. Дөнгөж сая чиний мэдэрсэн зүйлээс л өөртөө итгэх итгэл чинь эхэлнэ. Байгаадаа сэтгэл хангалуун байх буюу давуу талаа сайн мэдэж, түүнийгээ хөгжүүлдэг, сул талаа нуулгүй хүлээн зөвшөөрч өөрийгөө байгаагаар нь хайрлаж, хүндэлдэг байхыг л өөртөө итгэх итгэл гэж ойлгоорой.
Өөртөө итгэл дүүрэн бүсгүйг бүтээх 5 алхам

Ажил & Мөнгө

Танилын хүрээг чинь өргөсгөх 20 асуулт

2015.05.20
Сүүлийн үед “networking” буюу бизнесийн хувьд танилын сүлжээгээ өргөтгөх, ижил зорилготой хүмүүсийг олох, өөрийгөө таниулах, боломжийг эрэлхийлэхэд зориулагдсан чөлөөт арга хэмжээнүүд манайд олон зохиогдох болж. Namecard event, Drink enterpreneurs зэрэг бол үүний тод жишээ мөн. Цар хүрээгээ тэлэхийг хүсч байгаа залуу бүсгүй чамд эдгээр уулзалтуудад тогтмол оролцох нь маш чухал байж таараа. Гэхдээ олон танихгүй хүний дунд орчихоод нам гүм дундаас яаж яриаг эхлүүлж, тэдэнтэй холбоо үүсгэхээ мэдэхгүй байгаа бол Гоолингоо нь үйл явцыг хялбарчлахад чинь туслая. “Сүлжээний” уулзалтан дээр “мөс хагалах” 30 асуулт:
Танилын хүрээг чинь өргөсгөх 20 асуулт

Зөвлөгөө

Хэрхэн сайн найз байх вэ?

2015.05.20
Бурханы авралаар бид ямар ч байсан нэг сайн найзтай, бас дор хаяж нэг хүний сайн найз нь байдаг. Хэтэрхий зожиг, бүх хүмүүсийг үзэн яддаг биш л бол хорвоогийн долоон тэрбум хүнд дээрх зарчим яг адилхан үйлчилнэ. Гэхдээ тэд бүгд сайн найз байж чаддаг болов уу? Өөрөөсөө ч гэсэн асуугаад үз. Чи сайн найз мөн үү?
Хэрхэн сайн найз байх вэ?

Чөлөөт цаг

Чиний өөртөө итгэлтэй байдалд халдаж чадахгүй 3 зүйл

Мэдээж чи бол хаана ч явсан харцаа өргөж явдаг өөртөө итгэлтэй бүсгүй. Гэхдээ чиний өөртөө итгэх итгэл чин сэтгэлийнх үү, аль эсвэл өнгөн талынх уу? Үүнийг мэдэхэд амархан.
Чиний өөртөө итгэлтэй байдалд халдаж чадахгүй 3 зүйл
Хэрвээ чи сайхан эрийн гарнаас сугадаад явж байхдаа өөртөө итгэлтэй байдаг мөртлөө, ганц бие болоод ирэхээрээ эсвэл бүтэлгүй дурлалтай учрахаараа өөрийгөө анхаарахаа больдог зуршилтай бол чиний бардам зан зөвхөн өнгөн талынх бололтой. Бидний өөртөө итгэлтэй байдлыг зүлгэж өгдөг хэд хэдэн зүйл бий, мөнгө, гадна үзэмж, сайхан залуу, найз нөхөд. Гэвч энэ нь биднийг ямар хүндэлмээр эмэгтэй болохыг баталж өгдөг хүчин зүйлс болохоос, тэр чигтээ өөртөө итгэлтэй байдлыг бий болгодог бүрдүүлэгчид биш юм. Өөртөө итгэлтэй байдлыг чи зөвхөн дотроосоо бүрдүүлэх ёстой. Ямартай ч дараах 3 зүйл чамд нөлөөлдөг байх ёсгүй.