Анхаарал төвлөрөхүйц тухтай орчныг өөртөө хэрхэн бүрдүүлэх вэ?
Боловсрол | 2015.05.18
Чи өдөр бүрийг нарийн төлөвлөж чаддаг. Гэхдээ л яг ширээнийхээ өмнө суугаад урдаа байгаа ганц зүйлд анхаарлаа төвлөрүүлэх гэхээр нэг л болж өгдөггүй. Дундуур нь босч суусаар, ийш тийшээ савчсаар нэг мэдэхэд л орой болгочихно. Тэгээд л дараа илүү тухтай хийе гэж хойшлуулна. Тэр тухтай үе нь хаана, хэзээ юм бол оо? Чухал даалгавар, ажил, хичээлийн ард гарч цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхийн тулд анхаарал төвлөрөх бүх нөхцөл бүрдсэн орчныг өөртөө бүрдүүлэх хэрэгтэй.

Анхаарал төвлөрөх орчинд:
• Тохиромжтой орон зай
• Тохиромжтой цаг хугацаа
• Тохиромжтой хэрэгсэл
• Хамгийн чухал нь тохиромжтой хандлага багтана.
• Тохиромжтой орон зай
• Тохиромжтой цаг хугацаа
• Тохиромжтой хэрэгсэл
• Хамгийн чухал нь тохиромжтой хандлага багтана.
1. Тохиромжтой орон зай
-Хиймэл, муу гэрэлтэй орчинд хүний кортисолын түвшин буурч илүү стресстэй, бухимдалтай, энергиэ зөв хуваарилах чадвар багатай болдог. Тиймээс аль болох нарны буюу байгалийн гэрэлд чухал ажлуудыг хийх нь зүйтэй. Мөн бүдэг, шар гэрлүүдээс зайлсхийж тод, цагаан гэрэлд ажиллаарай.

-Хэт халуун, хэт хүйтэн температурт хүний алдаа гаргах магадлал өндөрсдөг. Даарсан үедээ хүн өөртөө байгаа энергийн тодорхой хувийг дулаацахын тулд зарцуулдаг. Тиймээс өөрийнхөө эрч хүчийг ажил, хичээлдээ бүрэн төвлөрүүлэхийн тулд яг тасалгааны, тохиромжтой хэмийг сонгох хэрэгтэй.
-Аль болох агааржуулалт сайтай орчинг сонго. Хэрвээ бүгчим зайг сонгохоос өөр аргагүй бол эргэн тойрондоо тасалгааны ургамал хэд хэдийг тавиарай. Бие чинь хангалттай хэмжээний хүчилтөрөгчөөр хангагдах ёстой.
-Ширээ сандалны хэмжээ чиний биеийн өндөртэй тохирох хэрэгтэй шүү. Хөл шалан дээр тэгш тавигдаж, өвдөг гуя хоёр 90 градусын хэмтэй нугаларах ёстой. Харин тохой, ширээ хоёрын өндөр нэг хэмд байх нь зөв шүү.
-Цэнхэр өнгө бол анхаарал төвлөрлийн өнгө. Цэнхэр өнгөөр тохижуулсан орчин чиний оюун санааг нэг чигт аваачна.
-Харин сонсох мэдрэхүйн хувьд байгалийн чимээ шилдэг нь. Бороо орох, түүдэг гал асах, шувууд жиргэх, ой шунгинах чимээг тавьж сонсоорой. Хөгжим дотроос Моцартын аялгуунууд тархины үйл ажиллагааг дэмждэг нь аль хэдийнэ нотлогдсон. Эсвэл өөрийн дуртай, сонсоод удсан, дадсан дуунуудын Playlist-ийг тавьж сонс. Цоо шинэ дуунууд сонсвол үг бүрийг нь чих барьж аваад, тайван байлгахгүй. Мөн 40-50 минутын playlist үүсгэвэл, дуунууд дуусахад чи 5 минутын завсарлага авах ёстойгоо санана.
-Гэхдээ чив чимээгүй орчинг гүйцэх юу байх билээ? Фейсбүүкээсээ гарч, гар утсаа унтрааж байгаад орчноос тасрахад богино цагт хамгийн их зүйлийг амжуулсан байдаг.
2. Тохиромжтой цаг хугацаа
Зарим хүний гараас өглөөний цагаар их юм гардаг бол, зарим хүн оройн цагаар хамгийн бүтээлч байдаг. Аль нь ч муу бөгөөд сайн биш юм. Энэ нь тухайн хүнээсээ л хамааралтай. Бусад хүний юу гэхийг сонсолгүйгээр, өөртөө ажиглалт хийж, хамгийн бүтээмжтэй цагаа олоорой. Ингэснээр хүнд даалгавруудыг бүтээмжтэй цагтаа нөөцөлж, бусад цагт хялбар ажлуудаа амжуулах боломжтой.
Өглөөний цагийн давуу тал:
-Сайн унтсаны дараа эрч хүчээр дүүрэн байдаг.
-Байгалийн гэрэл нүдэнд ээлтэй.
Оройн цагийн давуу тал:
-Ганцаараа өөртэйгөө ажиллах боломжтой
-Саад болох зүйл үгүй
-Бүтээлч зан хөдөлнө

3. Тохиромжтой хэрэгсэл
-Яс суухаасаа өмнө өөртөө хэрэглэгдэж болох бүхий л зүйлсийг ойрхон ав. Нүдний дусаалга, уух ус, цагаар уудаг эм, дэвтэр, бал, хөнжил, гэрэл, флаш гэх мэт. Тэгвэл 00 орохоос өөрөөр босон суух шаардлага гарахгүй. (Гэхдээ цаг тутамд босч суниахаа мартуузай) Харин өөртөө хэрэг болохгүй бүх зүйлийг ширээн дээрээс холдуул. Цэвэрхэн ширээ л цэгцтэй бодлыг төрүүлнэ.

4. Тохиромжтой хандлага
-Чи энэ талаар олон л удаа сонсож байсан байх. “Нэг цагт нэг л зүйлийг хий”. Энэ бол анхаарал төвлөрлийн хамгийн чухал нь.
-Чи энэ талаар олон л удаа сонсож байсан байх. “Нэг цагт нэг л зүйлийг хий”. Энэ бол анхаарал төвлөрлийн хамгийн чухал нь.
-Хэрвээ юм хийж байхад дундуур нь өөр янз бүрийн зүйлс санаа зовоогоод, анхаарал сарниулаад байвал яг дэргэдээ “Санаа зоволтын хуудас” тавь. Толгойд орж ирсэн бүхнээ тэндээ бичээд, ажлаа дууссаныхаа дараа дахин сайтар нягтална гээд орхи. Ажлынхаа дараа тэдгээрийг харахад аль нь ч тийм онц ач холбогдолтой биш байхыг чи олж харах вий.
No comments:
Post a Comment