Wednesday, May 20, 2015

Хоол хүнс

Терряки соустай тахианы мах

Хоол хүнс  | 2015.05.19
Амралтын өдрөөр гэр бүлийнхнээ тахианы махтай амтат хоолоор дайлаарай. Хурдан хугацаанд бэлдэх боломжтой басамттайг нь яана аа.
Терряки соустай тахианы мах



1. Орц: 4-6 хүн
Тахианы цээж мах – 1,4 кг
Броколи – 400 гр
Сармис – 2 хумс
Лууван – 4 ширхэг
Халуун чинжүү – хүссэн хэмжээгээр
Оливын тос
Терряки соусанд: 
Цагаан гаа – 30 гр
Хүйтэн ус – 80 мл
Soy sauce – 80 мл
Cornstarch буюу эрдэнэшишийн цардуул
Зөгийн бал – 80 гр
Эсвэл бэлэн худалдаалагддаг соус хэрэглэж болно.

2. Хийх арга: 
Жижиг саванд соусны материалуудаа холиод зөөлөн гал дээр 5 минут орчим халаана. Соусны орцууд хоорондоо холилдож, бага зэрэг өтгөн болох ёстой. Халаасны дараа савтай нь хөргөгчид хийж хөргөөрэй.
Тахианы мах, броколи, луувангаа зурагт үзүүлсэнтэй ижил хэмжээтэй болгож хэрчиж бэлдэнэ. Дундаж гал дээр оливын тостой хайруулын тавгаа халаагаад тахианы мах, лууван хоёроо хийж 6-8 минут орчим сайтар хуурна. Энэ хооронд броколигоо богино долгионы зууханд хийж 6-7 минут болгоно. Богино долгионы зуухны хүчин чадлаас хамаараад дээрх хугацаа өөрчлөгдөх учраас өөрийн амтанд тааруулан болгоорой.
Бэлэн болсон броколи, тахианы мах, лууван дээрээ терраяки соус болон нунтаг чинжүүгээ амтандаа тохируулан хийгээд 2-3 минут болгоод гаргаарай.
Хачирт нь салат эсвэл бор будаа таваглаж болно. Сайхан хооллоорой.

No comments:

Post a Comment