Өөртөө итгэл дүүрэн бүсгүйг бүтээх 5 алхам
2015.05.19
Яг
одоо үүнийг уншиж байгаа бүсгүй чи өөрийгөө нэг толинд хар даа. Гэхдээ
зөвхөн гаднах төрхөө биш өөрийгөө тэр чигт нь, бүхлээр нь. Тэгээд
өөрийгөө хамгийн сайхан үгээр магтаад инээмсэглэ. Үзэсгэлэнтэй гэдгээс
илүүтэйгээр магтана шүү. Дөнгөж сая чиний мэдэрсэн зүйлээс л өөртөө
итгэх итгэл чинь эхэлнэ. Байгаадаа сэтгэл хангалуун байх буюу давуу
талаа сайн мэдэж, түүнийгээ хөгжүүлдэг, сул талаа нуулгүй хүлээн
зөвшөөрч өөрийгөө байгаагаар нь хайрлаж, хүндэлдэг байхыг л өөртөө итгэх
итгэл гэж ойлгоорой.

