Хичээлийнхээ хажуугаар ажиллахад юу анхаарах ёстой вэ?
Сурангаа ажил хийх нэг талаараа маш олон давуу талтай. Туршлага, мэдлэг, сайн дадал зуршил, шинэ орчин гээд чамайг хүрээлдэг ихэнх зүйл өөрчлөгддөг. Харин өөрт буй хоногийн 24 цагаа энэ бүгдэд амжуулж, “хүргэж”, тэнцвэрээ алдахгүй явах нь чиний зохицуулалтаас л шалтгаална. Тиймээс чамдаа тус болох үүднээс сайн оюутан, сайн ажилтан хоёрыг зэрэг амжуулахад зайлшгүй анхаарах чухал жагсаалтыг хүргэж байна.