Шоколадтай амтлаг жигнэмэг
Хоол хүнс | 2015.05.20
Хүүхдүүдийнхээ өглөөний цайнд өгөхөд тохиромжтой, 20 минутанд л бэлэн болох амтат жигнэмгийг хийж сураарай. Амралтын өдрийн өглөө анхны туршилтаа хийхэд хэзээд тохиромжтой байдаг даа.


1. Орц: 36 ширхэг Хайлуулах зориулалттай шоколад – 60гр
Тасалгааны хэмд зөөлрүүлж тавьсан цөцгийн тос - 2 зүсэм
Элсэн чихэр – 250гр
Том өндөг – 3 ширхэг
Ванил – 1 амны халбага
Гурил – 40-50гр
Какао – 50 гр
Хөөлгөгч буюу baking powder – 1 цайны халбага
Давс – тал цайны халбага
Элсэн чихрийн нунтаг хүссэн хэмжээгээр
Тасалгааны хэмд зөөлрүүлж тавьсан цөцгийн тос - 2 зүсэм
Элсэн чихэр – 250гр
Том өндөг – 3 ширхэг
Ванил – 1 амны халбага
Гурил – 40-50гр
Какао – 50 гр
Хөөлгөгч буюу baking powder – 1 цайны халбага
Давс – тал цайны халбага
Элсэн чихрийн нунтаг хүссэн хэмжээгээр

2. Хийх арга:
Шарах шүүгээг 350 хэмд халааж бэлдээд, шоколадаа аяганд хийж овенд хийн 45 секунд орчим байлгаж хайлуулна. Эсвэл буцалж буй усанд савтай хийж хайлуулсан ч болно.
Шарах шүүгээг 350 хэмд халааж бэлдээд, шоколадаа аяганд хийж овенд хийн 45 секунд орчим байлгаж хайлуулна. Эсвэл буцалж буй усанд савтай хийж хайлуулсан ч болно.

3. Энэ хооронд төмөр саванд элсэн чихэр болон цөцгийн тосоо хийгээд сайтар холигдтол миксердэнэ. Гэхдээ шингэртэл нь биш шүү . Үүн дээрээ хайлуулсан шоколадаа хийж холино.

4. Сайтар хольсон зуурмаган дээрээ гурван өндгөө нэмж миксердэнэ. Дараа нь ванилаа хийж дахин миксердэнэ.

5. Одоо какао дээрээ гурилаа нэмээд өндөгний гар миксерээр хольж өгөөрэй. Ингээд өмнө нь бэлдсэн бэлдэц дээрээ миксер нь ажиллаж байх зуур какаотай гурилаа бага багаар хийж холигдтол зуурна.

6. Урьдчилан халаасан шарах шүүгээндээ халбаганы хэмжээтэй зуурмагуудаа хэлбэрт оруулж жигнэнэ.

7. 10-12 минут жигнээд төмөр дээр гаргаж хөргөхөө мартуузай. Харин хөрсний дараа таваглахдаа элсэн чихрийн нунтаг цацаж чимэглээд бүлээн сүүтэй хамт хүүхдүүддээ өгөөрэй.
No comments:
Post a Comment