Wednesday, May 20, 2015

Fashion

2015 оны хавар зуны цүнхний загварууд

Загвар  | 2015.05.18
Цүнх бол эмэгтэй хүний амьдралдаа хэр цэгцтэй, төлөвлөгөөтэй, нямбай явдгийг илтгэдэг чухал зүйл. Барьж гарахаас сэтгэл тавгүйтээд байгаа цүнхээ солихыг завдаж байгаа бол 2015 оны хавартай танилцаарай.
2015 оны хавар зуны цүнхний загварууд




1. Дугуй бол төгс
Бүх юм төгс хэлбэр лүүгээ тэмүүлж байна. Өөгүй, өнцөггүй, бас илүү уян хатан багтаамжтай. Дугуй дүрсийг бишрэн шүтэх хавар цагт тавтай морил!
Зүүн гар талаас: Celine, BCBG Maz Azria, Versace, Topshop, Nina Ricci, Marc by Marc Jacobs, Karen Walker, Celine, Celine

2. Уутан
Хүнсний захаас сарын хэрэгцээгээ цуглуулдаг даавуун тор шиг эсхүл аялалд явахдаа хамаг юмаа чихсэн ч болдог ам нь онгорхой уутан, том цүнхнүүд бидэн шиг гэрийнхээ талыг биедээ авч явахгүй л бол санаа амардаггүй бүсгүйчүүдэд зориулагдсан.
Зүүн гар талаас: Anya Hindmarch, Ralph Lauren, Kenzo, Emporio Armani, Celine, Coach

3. Бие сэтгэлийг минь уургалагч бяцхан чөтгөр
Жижигхэн, урт оосортой цүнхнүүд өөр юунд ч байраа тавьж өгөхгүй л байна. Арьсан эдлэлийн дэлгүүрт түгээмэл үзэгддэг байгалийн бор өнгөтэй загварыг ихэнх нь сонгосоныг харахад энгийн, цэмцгэр бөгөөд эдэлгээтэй чанарууд илүү үнэ цэнэтэй болон хувирч буй аж.
Зүүн гар талаас: Emporio Armani, Burberry, Proenza Schouler, Micheal Kors, Gucci, Chloe, Marc by Marc Jacobs, Micheal Kors, Valentino

4. Гүн оруул
Клачнуудын эзэрхэл 2014 оноос хойш гараа оруулж барих зориулалттай нэмэлт бариултай болсноор улам хүчирхэгжиж байна. Ийм бариултай байхад хэн нэгэн халаас суйлах оролдлого хийнэ гэж санахын ч хэрэггүй.
Зүүн гар талаас: Hugo Boss, Valentino, Topshop, Narciso Rodriguez, Marni, Salvatore Ferragamo, Fendi, Christian Siriano, Chanel

5. Хатагтайлаг
Богино оосортой, классик загвартай цүнхнүүд ажил хэрэгч бүсгүйчүүд биднийг орхисонгүй. Бараг л дизайнер болгон хатагтай нарын барьдаг цүнхнээс нэжгээдийг урлажээ.
Зүүн гар талаас: Fendi, Christopher Kane, Dolce & Gabbana, Vivienne Westwood, Versace, Louis Vuitton, Giambattista Valli, Nina Ricci, Jason Wu

6. Богц дүүрэн буцахад...
Амыг нь татаж чангалдаг богцон цүнхнүүд төсөөлж байсан шиг түр зуурын давалгаа биш байсан бололтой.
Зүүн гар талаас: Kenzo, Lanvin, Marni, Moschino, 3.1 Philpp Lim

7. Би чамд хайр...цагны хэлбэртэй цүнх бэлэглэе
Ээмэг, зүүлттэй ижил зиндаанд очсон, эзнээ онцгой харагдуулах үнэнч аксессуар энэ байна. Шатрын хайрцаг, бяцхан авдар мэт тэгш өнцөгт цүнхнүүдэд энгийн хувцаслалтыг амилуулах даалгавар өгөөрэй. Тэд сайн чадна.
Зүүн гар талаас: Elie Saab, Emporio Armani, Lanvin, Lanvin, Dolce & Gabbana, Louis Vuitton

8. Давхар сонирхол 
Өнөөдөр хүн болгон нэг биш, хоёр төрлийн давхар ашгийг хардаг болжээ. Дангаараа ганцхан цүнхийг хараад бидний сэтгэл хөдлөхгүй байна. Харин 2 бол өөр хэрэг шүү. Хос цүнхнүүд мандаж эхэллээ.
Зүүн гар талаас: Fendi, Moschino, Margieli, Fendi

9. Бэлтгэлийн цүнх
Фитнесстээ авч явдаг цүнхээ өөрийн гар цүнхтэй нэгтгэх боломж байна. Яаж гэдэг нь тодорхой байгаа биз?
Зүүн гар талаас: Bottega Venetta, Tory Burch, Topshop, Prada, Bottega Venetta

10. Хээтэй
Өмнө нь ийм олон янзын хээтэй цүнх моодонд орж байхыг хараагүй. Эрээн цүнхнүүд дизайнеруудын анхаарлыг татаж, томоохон тоглогч нарын гараар бүтээгдээд амжжээ.

No comments:

Post a Comment