Амтат улбар шар бялуу
Хоол хүнс | 2015.05.17
“Луувангаар хийх байх даа” гэж бодсон уу? Үгүй шүү. Хэрхэн хийдгийг нь хараад, туршаад үзээрэй.


1. Орц
Бялуу хийхэд:
Цөцгийн тос – 3 зүсэм
Элсэн чихэр – 500гр
Өндөг – 5 ширхэг
Гурил – 600гр
Давс – тал амны халбага
Orange Fanta – 1 ширхэг
Хүнсний зориулалтын будаг (улбар шар өнгө) – 2 дусал
Жүржийн хальс (үрж бэлдэнэ) – 1 амны халбага
Соусанд:
500 гр элсэн чихрийн нунтаг (sugar powder)
Чимх давс
Orange Fanta – 300гр
Жүржний хальс (үрж бэлдэнэ) – 1 амны халбага
Бялуу хийхэд:
Цөцгийн тос – 3 зүсэм
Элсэн чихэр – 500гр
Өндөг – 5 ширхэг
Гурил – 600гр
Давс – тал амны халбага
Orange Fanta – 1 ширхэг
Хүнсний зориулалтын будаг (улбар шар өнгө) – 2 дусал
Жүржийн хальс (үрж бэлдэнэ) – 1 амны халбага
Соусанд:
500 гр элсэн чихрийн нунтаг (sugar powder)
Чимх давс
Orange Fanta – 300гр
Жүржний хальс (үрж бэлдэнэ) – 1 амны халбага

2. Хийх арга:
Гурван аяга элсэн чихэр болон гурван зүсэм цөцгийн тосоо сайтар холигдтол миксердэнэ.
Гурван аяга элсэн чихэр болон гурван зүсэм цөцгийн тосоо сайтар холигдтол миксердэнэ.

3. Зуурмаг дээрээ таван өндгөө хийнэ. Хийхдээ нэгийг хийгээд хэдэн секунд миксердээд дараагийнх нь хийх маягаар тус тусад нь дарааллуулж хийгээрэй.

4. Зураг дээрх шиг хөөсөртөл миксердэнэ.

5. Гурил дээрээ давс хийгээд сайтар холино. Хольсон гурилаа өмнө нь бэлдсэн өндөгтэй зуурмаг дээрээ бага багаар цацаж хийгээд миксердэнэ.

6. Зуурмаг дээрээ нэг лаазтай ундаагаа хийнэ. Хэдэн секунд зуурсны дараа хүнсний будгаа хийгээд өнгө нь гүйцэт ортол миксерээр сайтар зуурч өгөөрэй. Хэрвээ жүржийн амтыг илүү оруулмаар байвал жүржийн хальсаа нэмж болно.

7. Зуурмаг маань иймэрхүү өнгөтэй болвол гоё.

8. Ингээд зориулалтын хэвэндээ тэгшхэн, цэвэрхэн хэлбэртэй байхаар хийнэ.

9. 325 хэмд урьдчилж халаасан шарах шүүгээндээ хийгээд 1 цаг 10 минут жигнэнэ. Шарах шүүгээнээс гаргаад 5 минут орчим хөргөх бөгөөд энэ хооронд дээр нь тавих соусаа бэлдэнэ.

10. Эхлээд элсэн чихрийн нунтагаа гурил шигшигчээр шигшээд аяганд хийнэ. Үүн дээрээ бага зэргийн давс хийж хутгасны дараа Oranga Fanta-аасаа хийнэ. Зурагт үзүүлсэнтэй адилхан болтол сайтар хутгаарай.

11. Хэрвээ бага зэрэг өтгөн соустай байлгахыг хүсч байвал элсэн чихрийн нунтгаасаа нэмж болно. Мөн жүржийн амт оруулахын тулд бага зэрэг жүржийн шүүс хийж өгөөрэй.

12. Ингээд бэлэн болсон соусаа хөрсөн бялуун дээрээ түрхээд амтлахад л болно.

13. Ингээд хялбархан бялууны шинэ жортой болчихлоо. Гэр бүлийнхнээ гарынхаа хоол амттангаар үргэлж дайлж байдаг мундаг эзэгтэй нартаа амжилт хүсье. Тавтай зооглоорой.
No comments:
Post a Comment