Танилын хүрээг чинь өргөсгөх 20 асуулт
2015.05.20
Сүүлийн
үед “networking” буюу бизнесийн хувьд танилын сүлжээгээ өргөтгөх, ижил
зорилготой хүмүүсийг олох, өөрийгөө таниулах, боломжийг эрэлхийлэхэд
зориулагдсан чөлөөт арга хэмжээнүүд манайд олон зохиогдох болж. Namecard
event, Drink enterpreneurs зэрэг бол үүний тод жишээ мөн. Цар хүрээгээ
тэлэхийг хүсч байгаа залуу бүсгүй чамд эдгээр уулзалтуудад тогтмол
оролцох нь маш чухал байж таараа. Гэхдээ олон танихгүй хүний дунд
орчихоод нам гүм дундаас яаж яриаг эхлүүлж, тэдэнтэй холбоо үүсгэхээ
мэдэхгүй байгаа бол Гоолингоо нь үйл явцыг хялбарчлахад чинь туслая.
“Сүлжээний” уулзалтан дээр “мөс хагалах” 30 асуулт:

Сонгодог асуултууд
Ямар нэг бариад авчих сэжүүр таарахгүй бол зүгээр л үндсэн зүйлсээс эхлэ. Юу хийдгийг нь асуух, яагаад энэ арга хэмжээнд ирснийг нь сонирхох эсвэл ядаж гараа сунгаад сайн уу гэж хэлэхээс л эхэлнэ:
1. “Сайн уу? Би энд нэг их хүн танихгүй л дээ. Тийм болохоор эхлээд өөрийгөө таницуулчихъя. Намайг ... гэдэг. Би ...-д ажилладаг юм.”
2. “Өөрөө хаана, юу хийдэг вэ?” Ингэж асууснаар бусад хүнийг эхэлж яриулаад, энэ хооронд нь яриагаа хааш нь чиглүүлж болох, түүнтэй хэрхэн хамтарч ажиллаж болохоо бодож болно.
3. “Та өнөөдөр энд ямар зорилгоор ирсэн бэ?”
4. "Өнөөдөр завгүй өнгөрөв үү?” Үүн дээр эелдэг инээмсэглэл л нэмчихвэл хангалттай болчихно.
5. "Та анх яаж бизнесээ эхлүүлсэн бэ?” эсвэл “Таны түүхийг сонсмоор байна?” Иймэрхүү асуултууд хөгжилтэй, сонирхолтой, нийтлэг биш ярианы эхлэл болдог.
Тухайн газрынхаа талаар
Чи энд гав ганцаараа ирсэн байсан ч, танхимд цугларсан тэдгээр хүмүүстэй хэд хэдэн нийтлэг зүйлийг хуваалцаж л байгаа. Та нар бүгд нэг арга хэмжээнд оролцож байна, бүгд нэг газрын дээвэр дор зогсож байна, нэг ширээнээс хооллож байна гэх мэт. Эдгээр эргэн тойрон дахь нийтлэг зүйлсээс сонгож аваад яриагаа эхлүүлж болно.
6. Хэрвээ оройн хоолтой арга хэмжээнд очсон бол "Энэ шоколадтай амттан нь ёстой гоё юм байна. Та амсаж үзсэн үү?" гэх мэтээр асуу.
7. "Та энэ арга хэмжээний талаар хаанаас олж дуулсан бэ?"
8. “Энд их халуун байна шүү.” Тэр хүн санал нийлэх эсэх нь тийм ч чухал биш. Та хоёр эхлээд цаг уурын тухай, дараа нь өчигдөр ямар гоё бороо орсон тухай ярьж байгаад аажимдаа бие биенийхээ карьерийн зорилгын талаар хуваалцах болно.
9. "Өнөөдрийн лекц үнэхээр сайхан боллоо. Тэмдэглүүштэй хэд хэдэн чухал санаа байлаа шүү. Танд лекцийн аль хэсэг хамгийн их сэтгэгдэл үлдээв?”
10. "Би энд анх удаа орж ирж байна. Үйлчилгээ, орчин нь их таалагдлаа. Та өмнө нь энд ирж байсан уу?"
Мэдээлэл хуваалцах
Бүх хүнд нийтлэг байгаа бас нэг зүйл юу гээч? Өнгөрсөн хэд хоногт дэлхий дахинд эсвэл улс оронд болсон үйл явдлын мэдээлэл. Анх танилцаад улс төрийн яриа өрнүүлэхийг хэн ч хүсэхгүй. Тиймээс зүгээр л санаандаа орж байгаа хөнгөн (хөгжилтэй ч байж болно) сэдвүүдээс яриагаа эхлүүлээрэй:
11. “Facebook-ээр тараад байгаа Dubsmash аппликейшнийг харсан уу? Ёстой хөгжилтэй юм байна лээ.”
12. “Өнгөрсөн шөнийн тоглолт үзсэн үү?” -Спортын хорхойтон бүсгүйчүүд ийм давуу талтай байдаг юм.
13. “Өнөөдөр тэврэлтийн өдөр юм байна лээ ш дээ тэ. Сая гудамжинд би их олон хүнтэй тэврэлдэж байгаад орж ирлээ. Тантай таарсан уу?”
“Дотогшоогоо” хүмүүст зөвлөхөд:
Хэрвээ чи “дотогшоогоо” төрлийн хүн бол бөөн танихгүй хүний дунд орно гэдэг бага зэрэг аймаар зүйл. Энэ тохиолдолд хамгийн хялбархан арга бол эргэн тойрноо хараад ганцаардаж байгаа мэт харагдсан хүнтэй очиж яриа өрнүүл. Магадгүй ширээн дээр ганцаараа сууж буй тэр эмэгтэй хэн нэгэн өөртэй нь ирж юм ярихыг хүлээж байгаа ч юм билүү? Тэгвэл тэр “хэн нэгэн” нь бол.
14. “Арга хэмжээ ч ёстой бужигнаж байна даа. Энд арай чимээгүй юм шиг байна. Дэргэд чинь суучих уу?”
15. "Хоёулаа хамт энэ текин дээр сууж байгаагийнх, би өөрийгөө танилцуулъя. Намайг ... гэдэг. Би ...-д ажилладаг юм.”
16. “Туфль чинь их таалагдлаа”, “Таны зангианы сонголт их өвөрмөц юм”
Ямар ч хамаагүй асуулт (Гэхдээ л бүтэж магадгүй)
Хэрвээ дээрх бүгд бүтэлгүйтвэл:
17. "Энэ хавьд байдаг аятайхан хоолны газар мэдэх үү? Би энийг тарчихаад хоолонд орох юм”
18. “Та Галаагийн эгч юм уу дүү биш биз?” Хэн нэгэнтэй төстэй санагдсан хүн дээрээ очоод ийм маягаар асууж болно. Тэр танд үгүй гэж хариулсан ч та хоёрын яриа үргэлжлэх боломжтой боллоо.
19. Хэрвээ хэсэг бүлэг хүмүүс үнэхээр яриа нийлж байгаа юм шиг харагдвал тэдэн дээр очоод “Та хэд юу ярьж байгаа юм? Би нэгдье л дээ” гэж хэлээрэй.
20. “Би ийм арга хэмжээнд хэрхэн үр дүнтэйгээр оролцох тухай нийтлэл бичиж байгаа юм аа. Танд туршлагаасаа хуваалцах зүйл байхгүй биз?”
Дээрх асуултуудыг яг байгаа чигээр нь биш, өөрийнхөө нөхцөл байдалд уялдуулан хэрэглээрэй. Чи чинь өсөн дэвшихийг хүсч буй бүсгүй шүү дээ. Ганц хоёрхон удаа оролцоод л цаашдаа эвгүй санагдахаа больчихно доо. Амжилт!

No comments:
Post a Comment